ШИЛДЭГ ХЭМНЭЛТ-ШИЛДЭГ ҮР ДҮН
ПРИМУС брэндийн 100 жилийн түүхэнд судалгаа шинжилгээний цогц шийдэл болсон, өнөөдрийн хэрэглэгч, байгаль, эдийн засгийн шаардлагыг бүрэн хангасан ЭКО технологиудыг өөртөө шингээсэн өндөр эргэлтийн сэгсрэгчтэй 7-32 кг багтаамж бүхий угаалгын машин. Энэхүү машинууд нь Xtreme-energy, Xtreme-ecology, Xtreme-design, Xtreme-ergonomics технологиудаас бүрдсэн жижиг дунд байгууллагуудад тохирсон шилдэг угаалгын тоног төхөөрөмж юм.
Уул уурхайд ПРИМУС брэнд
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан Хад хилийн боомт дахь Эрдэнэс Таван Толгой компанийн Read more
Орон нутагт ПРИМУС угаалгын тоног төхөөрөмж ажиллаж эхэллээ.
Орхон аймгийн ЗДТГазрын захиалгаар Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвд ПРИМУС брэндийн иж бүрэн угаалгын тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулж өгөв. Read more
ПРИМУС брэнд Дакар раллид
Авто спортын олон өдрийн хамгийн нэр хүндтэй уралдаан “Пакар ралли 2013” 2013 оны 1 сарын 5 наас эхлэн 14 хоногийн турш Перу, Аргентин, Чили улсын нутаг дэвсгэрээр болж өнгөрлөө. Read more
Эрчим хүч, цэвэр усны ариг гамтай хэрэглээний тулгамдсан асуудал 21 –р зуун гарснаар улам илүү анхааралаа хандуулах болсныг эрдэмтэн мэргэд хэлэх болсон. Read more
Эйч Би Эс ХХК нь 2011 оны 11 сарын 17-19 ны өдрүүдэд БНХАУ-н Бээжин хотын Олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллагдсан “Орчин үеийн угаалга цэвэрлэгээний тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн”-д амжилттай оролцоод ирлээ. Read more
100 жилийн түүхтэй
68,000 м.кв үйлдвэрлэлийн байр
22,000 ш тоног төхөөрөмж нэг жилд үйлдвэрлэдэг
550 ажиллагсадтай
120 улсад бүтээгдэхүүнээ нийлүүлсэн
Европын холбооны Бельги улсад төвтэй Примус групп нь БНЧУлсад үйлдвэрлэлийн гол төв, болон дэлхийн олон улсад өөрийн салбар, дистрибютертэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Примус групп нь ашиглалтын зардал бага, өндөр үр дүн бүхий угаалгын процесст шаардлагатай тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхээс гадна хүрээлэн буй орчины өөрчлөлт, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг анхаарч бүтээгдэхүүнээ байнга шинэчлэх зорилготой судалгаа шинжилгээний төвийг дэргэдээ ажиллуулж байна.
Тус төвөөс жил бүр бүтээгдэхүүнийг сайжруулж чанар, урсгал зардлыг бууруулж, угаалгын өндөр үр дүн бүхий тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэсээр байна.
100 ЖИЛИЙН ТҮҮХ
Примус нь 1911 онд Европын Холбооны Бельги улсад гэр ахуйн угаалгын машин болон аяга таваг угаагч үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. 1970 оноос үйл ажиллагаагаа үйлдвэрлэлийн зориулалттай угаалгын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болгон төрөлжүүлсэн.
ДЭЛХИЙ ДАХИНД
Өнөөдөр Примус нь үйлдвэрлэлийн зориулалттай угаалгын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ Европ, Өмнөд Америк, Ази, Ойрхи Дорнодын улс орнуудад хэдийний танил болж салбартаа тэргүүлэгч болжээ. Примус Групп нь зочид буудал, ресторан, дотуур байр, эмнэлэг, асрамжын газар, уул уурхай зэрэг байнгын, мэргэжлийн угаалга шаардлагатай газар тохирсон тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байна.
Тус групп нь өөрийн салбар болон дистрибютерээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт буй хэрэглэгчдийн угаалгын газрын онцлогт тохирох бүхий л шаардлага хангасан тоног төхөөрөмжүүд, үүнд өндөр эргэлт бүхий хатуу, зөөлөн угаалгын машинууд, ариутгал халдваргүйтлийн угаалгын машин, бортгон хатаагч, бул бүхий индүүдэгч гэх мэт тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байна.
Багтаамж: 32 кг Мушгих хүч: 350 G-factor
Xcontrol – Хялбар ашиглах микропроцессор бүхий
Зэврэлтээс хамгаалсан сайжруулсан төмөр гадаргуу
Патентлагдсан систем
Бохир хурдан гаргах цорго (Ø 76 mm)