Олон улсын үзэсгэлэнд оролцов

Олон улсын үзэсгэлэнд оролцов

Орчин үеийн угаалгын тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэнд оролцов.
International Trade Fair for Modern Textile Care, 17-19 NOV, Beijing, China

Эйч Би Эс ХХК нь 2011 оны 11 сарын 17-19 ны өдрүүдэд БНХАУ-н Бээжин хотын Олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллагдсан “Орчин үеийн угаалга цэвэрлэгээний тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн”-д амжилттай оролцоод ирлээ. Энэхүү үзэсгэлэнд АНУ, ХБНГУ, Швед, Европын холбооны Бельги, Чех зэрэг улсуудаас гадна Ази тивийг төлөөлж Япон, Тайван, Сингапур, БНХАУ зэрэг улсуудын томоохон үйлдвэрлэгчид болох Electrolux, Primus, MaxiWash, Sankosha, LG, Speed Queen, Veit зэрэг бидний танил үйлдвэрлэгчид шинэ бүтээгдэхүүн, технологи зэргээ хэрэглэгчдэд танилцууллаа.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн автоматжуулалт, эрчим хүч, усны нөөцийг бага зарцуулах технологи зэргийг бүтээгдэхүүндээ түлхүү анхаарсан нь анзаарагдаж байлаа.

exhibit-6 exhibit-5 exhibit-4 exhibit-3 exhibit-2 exhibit-1


About the Author
Author

admin

Leave a reply

Name (required)

Website