Бидний тухай

БИД ХЭН БЭ?

“Эйч Би Эс” ХХК нь спорт тоног төхөөрөмж, бүх төрлийн хиймэл зүлэг,  үйлдвэрлэлийн угаалга цэвэрлэгээний тоног төхөөрөмж, дизель генератор борлуулж эхлээд 8 жилийн хугацааг үдээд байна. Манай компани нь дээрх бүтээгдэхүүнүүдийн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүнийг цаг алдалгүй эх орондоо нэвтрүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна.

Бид харилцагчиддаа зөвлөгөө, зураг төсөл-төсөв, гүйцэтгэл зэрэг иж бүрэн үйлчилгээг стандарт шаардлагуудыг хангасан, хүний бие болон байгаль орчинд сөрөг нөлөө бага бүтээгдэхүүнээр хангаж ажиллахыг үйл ажиллагааныхаа урьтал болгодог.

Байгууллагынхаа баримтлах зарчмыг бид ИТГЭЛИЙГ ГҮЙЦЭТГЭЕ гэсэн хоёрхон үгэнд багтааж байна.