АШУҮИС-ийн Спорт Зааланд мэргэжлийн спорт шал суурилууллаа.

АШУҮИС-ийн Спорт Зааланд мэргэжлийн спорт шал суурилууллаа.

АШУҮИС-ийн Спорт Зааланд мэргэжлийн спорт шал суурилууллаа.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсон хүчнийг бэлтгэх, сургуулийн нэр хүндийг дээшлүүлэхэд сургуулийн орчин, нөхцөл ихээхэн нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд Их Дээд сургуулиуд оюутан залуусын сурч боловсрох, чөлөөт цагаа зөв өнгөрөөх орчныг сайжруулахад ихээхэн анхаарч ажиллах болсон. Үүний нэг тод жишээ нь өнөөдрийн энэ үйл явдал юм.

IMG_3052 IMG_3054
АШУҮИС нь оюутан залуустаа олон томоохон хөрөнгө оруулалт хийж байгаагийн нэг нь олон улсын спорт холбоодын шаардлагад нийцэх тоног төхөөрөмж, шал зэргээр бүрэн шинэчлэгдсэн СПОРТ ЗААЛЫГ нээж байна.

before afterЭнэхүү заал нь АНУ-ын SNAPSPORTS фирмийн ISO чанарын шаардлага, FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоо болон Футзал, Гандбол, Волейболын холбоодын зөвшөөрөгдсөн дэвшилтэт шалыг Эйч Би Эс ХХК Монгол улсад анхдагч болж АШУҮИС-д суурилууллаа. Энэхүү шалны онцлог нь:

–       Тамирчдад ээлтэй,

–       Ашиглалтын зардал бага,

–       Шинэ дэвшилтэт технологи юм.

Энэхүү спорт заал шинэчлэгдсэнээр сургуулийн оюутан залуусын спортоор хичээллэх орчин сайжирч чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх улмаар уралдаан тэмцээнд амжилт үзүүлж сургуулийнхаа нэр хүндийг өргөх бүх боломжийг олгож байгаа юм.IMG_2988


About the Author
Author

admin

Leave a reply

Name (required)

Website