Угаалгын машинаас гарах эдлэл нь сэгсрэлтийн хүчнээс хамааран 50-60% ийн чийгтэй гардаг ба хатаагч машин, үйлдвэрлэлийн бул индүү зэрэг тоног төхөөрөмжийг ашиглан үлдэгдэл чийгийг хатаадаг. Эмнэлэг, сувилал, амралт зочид буудал зэрэг ор хөнжлийн даавуу ихээхэн угаах шаардлагатай газруудад эдлэлийг бул индүү ашиглан хатааж болдог бол инженерийн байгууллагууд, уул уурхайн кэмпүүдэд энэхүү хатаагч тоног төхөөрөмж түлхүү ашиглагддаг. Хатаагч машин ашигласнаар эдлэлийг угаалганд өгснөөс хойш 1 цаг 30 минут – 2 цагийн хугацаанд цэвэр эдлэлийг хүлээн авах боломжтой болгож цаг хугацаа, орон зайг ихээхэн хэмнэж өгдөг.
Т серийн бортгон хатаагч
Уг хатаагч нь угаалгын машинаас гарсан эдлэлийг материалын төрлөөр нь ангилан хатаагчын температер, хугацааг тааруулан 20-40 минутанд эдлэлийг 100% хатаах боломжтой.