Чойр дахь МСҮТөвийн спорт залны тоног төхөөрөмж

Чойр дахь МСҮТөвийн спорт залны тоног төхөөрөмж

Манай Эйч Би Эс ХХК нь 2009 оноос эхлэн спорт тоног төхөөрөмж, хөлбөмбөгийн талбайн төсөл хөтөлбөрийг захиалагчийн шаардлагад нийцүүлэн импортолж ирсэн. Энэ удаа Оюутолгой ХХК ийн захиалгаар Чойр дахь жишиг Уул уурхайн мэргэжлийн сургуулийн спорт залны тоног төхөөрөмж, хэрэглэлийг АНУ, ХБНГУ болон БНХАУ-н спорт тоног төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгчдээс амжилттай нийлүүлж хүлээлгэн өглөө. Энэхүү төсөл нь Оюутолгой ХХК-тай хамтран ажиллаж буй 2 дахь ажил ба өмнө нь Өмнөговь аймгийн Баян-Овоо суман дахь спорт залны тоног төхөөрөмж тавилга хэрэгслийг нийлүүлсэн юм.

Энэ удаагийн төсөл нь Сагсан бөмбөг, Волейбол, Жудо, Ширээний теннис, хөнгөн атлетик, гимнастикийн иж бүрэн хэрэглэлүүдээс бүрдсэн ба гэрээт хугацаандаа чанартай нийлүүлж захиалагч байгууллага Оюутолгой ХХК, эцсийн хэрэглэгч болох Чойр МСҮТөвийн хамт олны талархлыг хүлээлээ. 20 гаруй төрлийн тоног төхөөрөмж хэрэгсэл нийлүүлсэнээс ХБНГУ-ын Kettler брэндийн ширээний теннисны иж бүрдэл, АНУ-ын Dick sort goods худалдааны байгууллагаас хөнгөн атлетикийн хэрэгсэл, БНХАУ-ын Taishan корпорацын жудо-н татами, волейболын иж бүрдэл зэргийг нийлүүллээ.

Basketball_stand Judo_tatami


About the Author
Author

admin

Leave a reply

Name (required)

Website