Category archive - Мэдээ

ПРИМУС брэндийн тухай

ПРИМУС брэндийн тухай

100 ЖИЛИЙН ТҮҮХ
Примус нь 1911 онд Европын Холбооны Бельги улсад гэр ахуйн угаалгын машин болон аяга таваг угаагч үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. 1970 оноос үйл ажиллагаагаа үйлдвэрлэлийн зориулалттай угаалгын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болгон төрөлжүүлсэн. 

ДЭЛХИЙ ДАХИНД
Өнөөдөр Примус нь үйлдвэрлэлийн зориулалттай угаалгын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ Европ, Өмнөд Америк, Ази, Ойрхи Дорнодын улс орнуудад хэдийний танил болж салбартаа тэргүүлэгч болжээ. Примус Групп нь зочид буудал, ресторан, дотуур байр, эмнэлэг, асрамжын газар, уул уурхай зэрэг байнгын, мэргэжлийн угаалга шаардлагатай газар тохирсон тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байна.

Тус групп нь өөрийн салбар болон дистрибютерээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт буй хэрэглэгчдийн угаалгын газрын онцлогт тохирох бүхий л шаардлага хангасан тоног төхөөрөмжүүд, үүнд өндөр эргэлт бүхий хатуу, зөөлөн угаалгын машинууд, ариутгал халдваргүйтлийн угаалгын машин, бортгон хатаагч, бул бүхий индүүдэгч гэх мэт тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байна.

hall1